Skip to main content

Posts

Энэ ийг уншиж байсан уу?

Бид хайрлахдаа хүчилж, жүжиглэдэг бол хардаж хордох, үзэн ядахдаа үнэн голоосоо байдаг. Хайрлах нь хүртэл өмчирхөл болсон. Хүн магтахдаа хэл нь татах гээд, эсвэл зусар бялдангаар үгээ харамнасийн хэлдэг бол муулахдаа харин шараа тайлж буй архичин шиг загнадаг. Буруутны эрье гэвэл хаа холын хавьцахгүй юманд ч өөрийгөө хавчуулж дөнгөнө. Муу муухайд шууд л итгэнэ, сайн юманд тувтан эргэлзэнэ. Өөрийгөө хэзээ ч шинжихгүй, өрөөл бусдыг л шинжилж, сонжиж явдаг. Өнгө мөнгөний төлөө бол түмэн бэрх, буман давааг туулж чадна. Гэгээрлийн төлөө бол нэг алхам хийхээс тойрч булзана, гэдрэглэж чагтаглана. Харамласнаасаа өгсөн нь олон билүү? Алснаасаа аварсан нь олон билүү? Хүлцсэнээсээ хүчирхийлсэн нь олон бил үү? Жаргааснаасаа зовоосон нь олон бил үү? Дэнслээд үз. Залбирал нь хүртэл бурхантай хийх наймаа болчихсон ийм амьдралд ямар аврал байна вэ? “Ертөнцөд юу өгч байна, түүнийгээ л эргүүлж авдаг. Энэ бол мөнхийн хууль” гэж бурхан багш хэлжээ. Хорвоо ертөнц лүү хор цацаад байвал хороо л...
Recent posts

Далай лам

Бяр чадлын ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга Оюун ухаан дундрашгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга Аз жаргалын харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга Ариун хишиг нөхөрлөлийнх тул Найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга Хөлс болгон шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул Буян хураахад цаг гарга