Бид хайрлахдаа хүчилж, жүжиглэдэг бол хардаж хордох, үзэн ядахдаа
үнэн голоосоо байдаг. Хайрлах нь хүртэл өмчирхөл болсон. Хүн магтахдаа
хэл нь татах гээд, эсвэл зусар бялдангаар үгээ харамнасийн хэлдэг бол
муулахдаа харин шараа тайлж буй архичин шиг загнадаг. Буруутны эрье
гэвэл хаа холын хавьцахгүй юманд ч өөрийгөө хавчуулж дөнгөнө. Муу
муухайд шууд л итгэнэ, сайн юманд тувтан эргэлзэнэ. Өөрийгөө хэзээ ч
шинжихгүй, өрөөл бусдыг л шинжилж, сонжиж явдаг. Өнгө мөнгөний төлөө бол
түмэн бэрх, буман давааг туулж чадна. Гэгээрлийн төлөө бол нэг алхам
хийхээс тойрч булзана, гэдрэглэж чагтаглана. Харамласнаасаа өгсөн нь
олон билүү? Алснаасаа аварсан нь олон билүү? Хүлцсэнээсээ хүчирхийлсэн
нь олон бил үү? Жаргааснаасаа зовоосон нь олон бил үү? Дэнслээд үз.
Залбирал нь хүртэл бурхантай хийх наймаа болчихсон ийм амьдралд ямар
аврал байна вэ?
“Ертөнцөд юу өгч байна, түүнийгээ л эргүүлж авдаг. Энэ бол мөнхийн хууль” гэж бурхан багш хэлжээ. Хорвоо ертөнц лүү хор цацаад байвал хороо л эргүүлж авна. Ялгадас шахаад байвал ялгадсаа л эргүүлж амсана. Утаа тургиад байвал утаагаа л эргүүлж сорно. Амьтан бүхэн жаргалд тэмүүлдэг мөртлөө зовлонд хүлэгдээд байдгийн учир энэ юмсанж.

Comments
Post a Comment