Skip to main content

My big family

Family travel 2010


Эхний зогсоол элсэн тасархай, тэмээ унаж үзлээ. Тэмээ дээрээс наран ойрхон гэдэг үнэн юм байна лээ дээ.


Өвөрхангай аймагт Хархорин дахь Эрдэнэ-Зуу хийд, уул нь Монгол Улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд гэлцдэг гэтэл тэнд хэдэн хоол зарсан хүмүүсээс өөр эзэнгүй болсон байна лээ дээ! зүгээр л музей, Сайхан сэргээгээсэй!!!

 Эрдэнэ - Зуу хийдийн ойролцоо эрэгтэй хүний бэлэг эрхтэн хөшөө, яст мэлхийн хөшөөнүүд байдаг юм байна.Эрт үед хийдийн лам нар сахил алдан, эмэгтэй хүнтэй орооцолдоод байхаар нь эмэгтэй хүний эрхтний хэлбэртэй газарт энэ хөшөөг лам нараа боймтлон тавьсан гэдэг юм билээ, наад талын мэлхий дээр хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж суудаг гэсэн. Наагуур нь нутгийн хүмүүс эртний эд зүйлс зардаг юм байна лээ.

Орхон гол. Үүртийн тохой хэмээх газар, Улаан цутгалан хүрхэрээ явах замд, яг хажууд нь байвал сүрдмээр юм байна лээ шүү!
Зиа энэ ч нар жаргаж байна даа. зам гэж там, манай машин намхандуу, аймар чулуутай, олон салаа замууд
Аргаа бараад хоноглоод өглөө нь хөдөлсөн.
 Хүссэн хүлээсэн газраа нэг ирлээдээ. Орхон голын "Улаан Цутгалан". Үнэн тасархай байгалийн гайхамшиг
Ус нь янзтай хүйтэн, амьтан дурайгаад би ч усанд нь нилээн хэд хэд ороод авсан. Мэргэжлийн аврагч гээд 2 хүн явахын алдад завьтай ирлээ. Би ч хөөрчихсөн амьтан шууд л суугаад хүрхэрээнд 2 ч удаа цохиулаад авсан. Их ус толгой дээрээс хүчтэй бууж байна лээ дээ. Хамаг эд эс сэргээд стресс тайлагддаг гэсэн шүү! Ёстой супер гэж хэлмээр байна.
Архангай орох замд
Архангай аймгийн төв Цэцэрлэг хот. хойд талд "Булган" уул байна. Уулын энгэрт зурсан бурхдын зураг бороонд угаагдах тусам улам тодордог. Хэлмэгдүүлэлтийн үед эдгээр бурхдын зургийг арилгах гэж хувьсгалын элдэв зураг дээр нь зураад дорхноо арилчихдаг харин бурханы зураг нь тодорчихдог байсан гэсэн. Одоог хүртэл хийдийн хөх тоосго, бурхан зурсан будгийн найрлагыг тайлж чадаагүй байгаа юм байна.
 Ламын гэгээн, Заяын гэгээн, Ширээт гэгээн хэмээх 3 их гэгээн энэ газарт ирж хоноглохдоо хэнийх нь аяганд цэцэг ургасан нь өөрийн хийдийг байгуулъя гэж тохирчээ. Тэгээд Заяын гэгээний аяганд цэцэг дэлгэрснээр Булган уулын өвөрт энэ хийд 1631 онд суурь нь тавигджээ
Нөгөө алдарт Тунгалаг тамир дээр гардаг Тайхар чулуу Архангай аймгийн Их тамир сум
Мөсөн чихэр өгөөч!
 
 Мухар хужиртын рашаан төст булаг Архангай аймаг Цэцэрлэг сум
Энд 7 хоног рашаан ууж, боргионд суусан. Рашаан ус ч ёстой шидтэй юм байна лээ дээ. Бидний байрласан байшин, хоногийн 4000 гэсэн ёстой аймар нар сар болсон юм байна лээ. Гэхдээ энэнээс илүү тансаг байр байхгүй дээ
3 өдөр дараалсан бороо аав хүний мууд дурлан ээж бид 2 ийг нууцаар авсан байна даа 
бүр уулаараа цас оржээ
Бид хэд бүр даараад байшин дотороо майхангаа бариад, орой дотор нь орж унтдаг
Сүлжээ байхгүй Рашаанаас холгүй нутгийнханы нэрэлсэнээр "Моби" толгойгоос холбоо бариж байна. 
Аавын машин ч тэнгэрт гарах шахсандаа
Хануй гол
аав бид 2 цацаргана байна гээд хавцалаар доошоо буусан боловч мод шарласан байлаа гэж
Шаргын нуур, нэг даваа даваад өдөөс милийсэн ус гараад ирсэн аав, ээж бид 3 сүүлд нь л Шаргын нуур болохыг мэдсэн. Миний царай гэж аймар болцон байгааздээ
Сөнөсөн галт уул. Нэр нь юу вэ таагаарай readers


Амар Баясгалант хийд явах замд

Зиа энэ Амар Баясгалант хийд, Дээр үед яг энэ газараас хийдийг харахад хийдийн орой алт шиг шаргалтаад гэрэлтэж харагддаг байсан гэсэн. Тэгсэн саяханаас хийдийг засварлаад сайжруулан оройг будсан боловч урьдынх шигээ холоос гялалзаж харагдахаа больсон байна гэсэн 

...

Comments

Popular posts from this blog

Далай лам

Бяр чадлын ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга Оюун ухаан дундрашгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга Аз жаргалын харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга Ариун хишиг нөхөрлөлийнх тул Найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга Хөлс болгон шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул Буян хураахад цаг гарга

Энэ ийг уншиж байсан уу?

Бид хайрлахдаа хүчилж, жүжиглэдэг бол хардаж хордох, үзэн ядахдаа үнэн голоосоо байдаг. Хайрлах нь хүртэл өмчирхөл болсон. Хүн магтахдаа хэл нь татах гээд, эсвэл зусар бялдангаар үгээ харамнасийн хэлдэг бол муулахдаа харин шараа тайлж буй архичин шиг загнадаг. Буруутны эрье гэвэл хаа холын хавьцахгүй юманд ч өөрийгөө хавчуулж дөнгөнө. Муу муухайд шууд л итгэнэ, сайн юманд тувтан эргэлзэнэ. Өөрийгөө хэзээ ч шинжихгүй, өрөөл бусдыг л шинжилж, сонжиж явдаг. Өнгө мөнгөний төлөө бол түмэн бэрх, буман давааг туулж чадна. Гэгээрлийн төлөө бол нэг алхам хийхээс тойрч булзана, гэдрэглэж чагтаглана. Харамласнаасаа өгсөн нь олон билүү? Алснаасаа аварсан нь олон билүү? Хүлцсэнээсээ хүчирхийлсэн нь олон бил үү? Жаргааснаасаа зовоосон нь олон бил үү? Дэнслээд үз. Залбирал нь хүртэл бурхантай хийх наймаа болчихсон ийм амьдралд ямар аврал байна вэ? “Ертөнцөд юу өгч байна, түүнийгээ л эргүүлж авдаг. Энэ бол мөнхийн хууль” гэж бурхан багш хэлжээ. Хорвоо ертөнц лүү хор цацаад байвал хороо л...